Medical evacuations (24 hours); Түргэн тусламжийн нислэг (24 цаг):

+(976) 99099541, 99093210

AIR AMBULANCE SERVICE

We are fully equipped to provide medical transfers between your remote tourist location and Ulaanbaatar. Some of these items include head restraints, neck collars, slings, emergency air splints and the patient transport supports (Basket stretcher, scoop stretcher, vacuum Mattress, spinal board). Once we hear a medical emergency flight is needed, we try our best to take the patient from the closest airstrip to Ulaanbaatar in a timely manner.

Normally the BSA aircraft can take off in 2 hours from the confirmation of a request for a medical transfer, based on aircraft availability and runway light requirements. We are on call 24/7 for your comfort and safety. We are flexible and act proactively on customer requests. We always make every effort to safely complete lifesaving flights. Please consider us part of your contingency planning for emergency situations.

 

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН НИСЛЭГ

“Блу Скай Авиэйшн” компаний агаарын хөлөг нь түргэн тусламжийн нислэг үйлдэхэд анхан шатны шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Үүнд эмнэлгийн төрөл бүрийн дамнуурга, хүчил төрөгчийн систем, хүчилтөрөгч хэмжигч, толгой болон хүзүүний хамгаалалт, сойлт, хийн шахуургатай чиг баригч, ваакум дамнуурга зэрэг бий.

Түргэн тусламжийн нислэгийн үед хамгийн ойрхон нислэгийн зурвасыг сонгож буух бөгөөд Улаанбаатар хот руу нэн даруй хүргэхийг зорьдог. Захиалга давхцаагүй нөхцөлд өдрийн цагаар захиалга баталгаажсанаас хойш 2 цагийн дотор агаарт хөөрөх боломжтой.

Хүний алтан амийг аврах нь бидний гол үүрэг хариуцлага хэмээн хичээж ажилладаг тул түргэн тусламжийн захиалга хүлээн авах утас 24 цаг хариу өгөхөд бэлэн байдаг бөгөөд таны хүсэлтэд уян хатан, түргэн шуурхай үйлчлэх болно. Ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг харгалзаж яаралтай тусламжийн үед агаараар түргэн шуурхай хүргүүлэх зорилгоор бидэнтэй урьдчилан холбогдож мэдээллийн бааз үүсгээрэй.